У.Хүрэлсүх цагаан тугаа өргөхтэй зэрэгцэн жагсаал ч, иргэн Г.Ган-Очир ч үгүй болов уу?!

Нүүрсчидтэй хариуцлага тооцохыг шаардсан жагсаалын улмаас тодорхойгүй хугацаагаар хойшлоод байсан МАН-ын Бага хурал шинэ оноос урьтаж цахимаар хуралдчихав. Олон нийт байтугай намынхан нь өөрсдөө мэдээлэлгүй, Имартын кассанд дугаарлан тэрэг түрээд явж байсан өдөр… Сул дорой, өөртөө итгэлгүй нөхдийн гаргадаг араншин даа. Чоно борооноор, муу эрс дүйвээнээр ч гэдэг. Хагас өдрийн өмнө Бага хурлын гишүүдийн гар утсанд ёс төдий мессэж илгээсэн болоод 2022.12.30-ны өдөр цахим хуралдаж дарга Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нар уртын урт уйт илтгэлээ хөврүүлсний эцэст бага хурлын 354 гишүүн оролцсон гэх эл хурлаар Д.Амарбаясгалан давхар дээлтэйгээ үлдэж, Л.Оюун-Эрдэнийн мөрөөдөл болсон тогтолцооны өөрчлөлт хийх эрхийг өгчихлөө. Технологийн … Continue reading У.Хүрэлсүх цагаан тугаа өргөхтэй зэрэгцэн жагсаал ч, иргэн Г.Ган-Очир ч үгүй болов уу?!